ШШХураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/old/ ru ШШХураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэг болно. http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2041--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2041--.html Шийдвэрийн дугаар: 2025 оны 02-р сарын 21 2025 ШЦТ/19

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй 2025 оны 03-р сарын 20

 

 

Иргэн Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул шүүх түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байжээ.

Гэтэл иргэн Д дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг 1,82 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Дээрх үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч Д-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаартээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг 03 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосон байна. Хэрвээ шүүгдэгч Д тэнссэн хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэвэл ял оногдуулахыг мэдэгдсэн байна.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:35:22 +0000
ХУШ МОДНЫ САМРЫГ ТҮҮХДЭЭ ОЙН АНГИ ЭСХҮЛ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2034--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2034--.html ХУШ МОДНЫ САМРЫГ ТҮҮХДЭЭ ОЙН АНГИ ЭСХҮЛ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА

 

Шийдвэрийн дугаар 2024.12.26, 150/ШЦТ/01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2025.03.20

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүх "Хуш модны самар” түүж, тээвэрлэсэн хэргийг хянан шийдвэрлэв.

Хуш модны самар ховор ургамлын ангилалд багтдаг бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн Ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр самрыг түүж бэлтгэнэ.

Эрүүгийн хуульд "Зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцож5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан.

Хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр түүсэн Л.С, Л.Н, Ш.Б, Т.О, Ц.И, Ж.А нарт тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон оролцоо зэргийг харгалзан 1 жил 1 сараас-1 жил 03 сар хүртэл хугацааны зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцож гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан тул 48,149,465х5=240,747,325 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:21:40 +0000
Бусдын гээгдүүлсэн гар утсыг олсон хүн эзэнд нь буцаан өгөх эсвэл Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2029--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2029--.html
 

Шийдвэрийн дугаар: 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №49

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.11.22 Шийдвэр-хураангуй

 

          Шүүгдэгч Э нь иргэн А-ийн гээгдүүлсэн 1.200.000 төгрөгийн Самсунг А-35 маркийн гар утсыг олж улмаас цааш зарж борлуулан ашигласан байна.

Прокуророос "Э ”-г гээгдэл эд хөрөнгө завшсан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э-г гээгдэл хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулжшийдвэрлэжээ.

Гээгдэл хөрөнгө гэдэг нь эд хөрөнгө эзэмшигч өмчлөгчийн хайхрамж болгоомжгүй байдлаас хаягдаж орхигдсон эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг ойлгоно.Ийм гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд боломжтой бол эзэнд нь өгөх эсхүл Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Хэрвээ гээгдэл эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглавал гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

Ерөнхий шүүгч Г. Сарантуяа


]]>
admin Thu, 05 Dec 2024 09:04:44 +0000
Аж ахуйн нэгжийн цахилгаан ашиглаж койн олзворлосон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2028--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2028--.html  


Шийдвэрийн дугаар, огноо : 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/71

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2024 .11-22 Шийдвэр-хураангуй

 

         Шүүгдэгч Б нь аж ахуйн нэгжийн цахилгааныг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нууцаар ашиглаж койн үйлдвэрлэх зориулалттай төхөөрөмж байршуулан хохирогч байгууллагад их хэмжээний хохирол учруулжээ.

Прокуророос "Б”-г их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б-г их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэм буруутайд тооцож, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хүндрүүлэх нөхцөл байхгүй зэргийг харгалзан нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, жирийн дэглэмтэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч "Б” түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргасан ба хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээгүй буцаажээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn


Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

Ерөнхий шүүгч Г. Сарантуяа


]]>
admin Thu, 05 Dec 2024 09:03:46 +0000
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН ДАХИН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1996--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1996--.html  
 

Шийдвэрийн дугаар 2024.06.17, 2024/ЗШ/103

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.06.17

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокурорын газраас иргэн Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулах дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ.

Холбогдогч Д нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба эрхээ сэргээлгээгүй байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ….улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульд өөрчлөлт орсон.

Иймд Д-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Зөрчлийн шинжгүй гэж дүгнэж, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Tue, 18 Jun 2024 06:16:09 +0000
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭТГЭЭД ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨРҮҮЛЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1970--50-.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1970--50-.html  

 

 

Шийдвэрийн дугаар 2024.03.15, 2024/ЗШ/50

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.03.15

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Б нь шүүгчийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд 400,000 төгрөгийг дээрх хугацаанд сайн дураар биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, 200,000 төгрөг төлөх боломжтойг тайлбарлаж өгөв.

Мөн хуульд заасан хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солихыг мэдэгдэв.

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа
]]>
admin Mon, 25 Mar 2024 03:50:19 +0000
ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД 50 МЕТРЭЭС ДОТОГШ ХАРИУЛГАГҮЙ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРГИЙГ МАЛЧИН ХҮЛЭЭНЭ http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1937--50-.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1937--50-.html


Шийдвэрийн дугаар 2024.01.31, 2024/ШЦТ/18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй: 2024.02.02

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "Н”-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин адуугаа засмал зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн З-д замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг хүлээнэ гэж заасан.

Шүүх "Н”-ийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, засмал замын ойролцоо адуугаа хариулгагүй орхисны улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Fri, 02 Feb 2024 03:11:52 +0000
НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖ ШИЙДВЭРЛЭВ http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1921--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1921--.html


Шийдвэрийн дугаар 2023.05.11, 2023/ШЦТ/32

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: 2023.12.11

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "М”, "Ж” нарыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд "М” "Ж” нар нь харилцан зодолдож, хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж, тус бүрд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ "М” 16 настай, "Ж” 17 настай байжээ. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, одоо "М” нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, "Ж” нь Их сургуулийн оюутан зэргийг харгалзан тэднийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд "Ж” болон түүний өмгөөлөгч "...анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулж, ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Fri, 19 Jan 2024 04:28:22 +0000
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хүүгийнхээ биед халдаж, хөнгөн гэмтэл учруулжээ http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1920--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1920--.html



 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр №2023/ШЦТ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэр-хураангуй: 2023.12.11 

М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Д.А-г "зурагтын суваг солилоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар модон иштэй заазуураар зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх үүсгэж, хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдож, Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн гэж үзэж М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлын арга хэмжээ хэрэглэх тухай саналд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар "2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсний дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон бөгөөд хохирогч хүү Д.А нь төрсөн эцэг М.Д тэй хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон юм. Иймд шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгч Г.Дэлгэрсайхан

]]>
admin Fri, 19 Jan 2024 04:24:33 +0000
Өөрийн ажиллаж байсан газрынхаа эд хөрөнгийг хулгайлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв. http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1912--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/1912--.html

Шийдвэрийн огноо : 2023.11.06 2023 /ШЦТ/86

2023 оны 11 сарын 30-ны өдөр

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р багийн нутгаас ДС ХК-ийн Х салбарын Орхон хэсгийн цахилгаан дамжуулах тулгуур шонд бэхэлсэн АС-35 загварын 3780 метр цахилгаан дамжуулах утсыг хулгайлж өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ " 2023 оны 06 дугаар сарын 16-ны үед манай тэнд ашиглагддаггүй хуучин шугам байсан. Шугамаа буулгана гээд утас нь тасарч унаад байхаар нь би утсыг нь аваад зарсан. Авсан утас шугам сүлжээний утас мөн. 500,000 гаран төгрөг болсон. Зэс хөнгөн цагаан авна гэдэг хүн дагуулж очоод өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч” Б.А өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн , гомдол саналгүй "гэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар хохирогч байгууллагын гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт цугларсан нотлох баримт болон Б.А-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр түүний үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Б.А-нь хулгайлан авсан 1,890,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утсыг 500,000 төгрөгөөр зарж борлуулснаа хүлээж, учруулсан хохирлыг төлсөн байна. Бусдын эд хөрөнгийг эзэнд нь хэлэлгүй нууцаар авсан нь хулгайлах гэмт хэрэг болох тул хуульд зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж ялыг биелүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол төлсөн байдал, Б.А-н хувийн байдал зэргийг харгалзан 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу Сэлэнгэ аймгийн Орхон сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:56:29 +0000