Мэдээ,Мэдээлэл - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/old/ ru Мэдээ,Мэдээлэл - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine ЭЗ тайлан мэдээ http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2051--.html http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2051--.html ]]> admin Tue, 25 Mar 2025 00:26:55 +0000 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах
болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг
сугалаагаар томилох тухай

]]>
admin Mon, 24 Mar 2025 13:31:31 +0000
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ http://court.khotol.se.gov.mn/old/news/2046--2025-1-.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2046--2025-1-.html Тайлант хугацаа: 2024.12.20-2025.03.20 ]]> admin Mon, 24 Mar 2025 13:07:25 +0000 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ http://court.khotol.se.gov.mn/old/news/2042--2025-1-.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2042--2025-1-.html Тайлант хугацаа: 2024.12.20-2025.03.20                     Монгол улсын нийт шүүх  МД Иргэний эрх зүйн маргаан  Гэр бүлийн эрх зүйн маргаан  Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан  Урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан өргөдөл, нэхэмжлэл Бүгд А Б 1 2 3 4 5 Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /2+3+4+8/ 1 36 6     42 Хүлээн авахаас татгалзсан  2           Буцаасан /хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан/ 3           Шийдвэрлэсэн  4 32 5     37 Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 5 29 2     31 Эвлэрэл амжилтгүй болсон 6 3 3     6 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  7 29 2     31 Үлдэгдэл  8 4 1     5 Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл /10+11+13/ 9           Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 10           Эвлэрэл амжилтгүй болсон 11           Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  12           Үлдэгдэл  13           Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг /15+16+18/ 14   3     3 Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 15           Эвлэрэл амжилтгүй болсон 16   2     2 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  17           Үлдэгдэл  18   1     1 Нийт үлдэгдэл /8+13+18/ 19 4 2     6
]]>
admin Mon, 24 Mar 2025 11:42:57 +0000
Шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Эрүү, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, түүнд өөрчлөлт оруулсан 2024 оны 09-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоол (цаашид нийтлэг журам гэх) Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн 2025 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 19.2.1,19.2.2, 19.2.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

Нэг. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар томилох тухай

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулансугалаа сугалсан шүүгчдийн нэрсийн дарааллыг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй.

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

Хоёр. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотор санамсаргүй горимоор томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

 

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгч сольж байхаар тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хүлээн авсан шүүгч даргална.

Гурав. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч томилох тухай

3.1. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллыг баримталж томилсугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

3.2.Зөрчлийн хэрэг хуваарилагдсан шүүгч өвчтэй, чөлөөтэй бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн дарааллаар тойргийн дараагийн шүүгчийг томилж байхаар тогтоосугай.

Дөрөв.Таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг баривчлах, хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой саналыг шийдвэрлэх шүүгчийг томилох тухай.

4.1.Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3,1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан дагуу гарсан Прокурорын санал ,мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 10 хэсэгт заасан баривчлах ажиллагааны талаар гарсан гомдлыг хүлээн авч хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цагт (өдрийн 6-22цаг) шийдвэрлэх шүүгчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар томилсугай. Үүнд:

1.Шүүгч Г.Дэлгэрсайхан

2.Шүүгч Г.Алгирмаа гэсэн тойрог үүсгэсүгэй.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай

Тав. Бусад асуудлын талаар

5.1.Тус шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилуулж хэргийг хянан шийдвэрлүүлсүгэй.

5.2.Өөр шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан нэрсийн дарааллыг баримталжтомилсугай.

5.3.Тогтоолын 5.2 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд (07-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар) өөр шүүгчийг томилсугай.

5.4.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

5.5.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

5.7.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

Зургаа. Хэрэг хуваарилах журам батлах

6.1.Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг өргөдөл гомдол хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаар баталсугай.

 

Долоо. Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

7.1.Шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

7.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/01 тоот Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ. САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:34:38 +0000
Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай http://court.khotol.se.gov.mn/old/news/2039--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2039--.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундыншүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, (цаашид нийтлэг журам гэх) Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19 дугаар зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар тогтоох

1.1 Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулан шуурхай байдлаар сугалаа сугалсны дагуу дор дурдсанаар тогтоосугай.

Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй

 

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014” нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

 

2. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотроос санамсаргүй горимоор ердийн аргаар томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгчтомилохоор тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар тогтоосугай.

2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай.

2.5.Өөр шүүхийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг2.1-д заасныг баримталж томилсугай.

2.6.Тогтоолын 2.5 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд /10-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар/ тогтоолын 2.1-д заасан дарааллын дагуу шүүгчийг томилсугай.

2.7.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

2.8.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай.

2.10.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

2.11.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

 

3. Хэрэг хуваарилах журам батлах

3.1. Иргэний нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаарбаталсугай.

 

4.Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

4.1.Шүүх хуралдааныг даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн 2014”нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

4.2. Энэ тогтоолгарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн150/ЗТ2024/00001 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧГ.АЛГИРМАА

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:32:54 +0000
Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам http://court.khotol.se.gov.mn/old/news/2038--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2038--.html НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид "ИХШХШТХ” гэх/ болон Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Нийтлэг журамд заасныг баримтлан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн системээр хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.

1.2.Шүүхэд хүлээн авч байгаа нэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг шүүхийн мэдээлэл-лавлагааны мэргэжилтэн ажлын цагт ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлбэрийг шалгаж ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч тэмдэглэлээ хийж "Нэхэмжлэл хүлээн авах бүртгэл” дэвтэрт бүртгэнэ.

1.3. Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэннэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг хүлээн авсан даруйд нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.

1.4.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нэгдсэн системээр хуваарилагдсан нэхэмжлэл, хүсэлт гомдол, өргөдөл, хэргийг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдийн хүсэлтээр хэвлэн өгч, өгсөн тохиолдолд энэ баримтыг хэрэгт хавсаргана.

 

ХОЁР. Хэрэг хуваарилах

2.1.Тус шүүхэд ирсэн нэхэмжлэл, иргэний хэрэг, шилжиж ирсэн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт, шүүхийн даалгаврыг системээс шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон тойрог дотор санамсаргүй тохиолдлоор ердийн аргаар хуваарилна.

2.2 Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг 2-оос дээш удаа хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан иргэний хэргийг 2.1-д зааснаар хуваарилна.

2.3. Хүлээн авахаас татгалзсан, татан авсан мөн буцаасан нэхэмжлэл дахин шүүхэд ирсэн тохиолдолд журмын 2.1-д зааснаар хуваарилна.

2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан гомдол, мөн хуулийн 180 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэргийн хянан шийдвэрлэсэн шүүгчээс бусад шүүгчдэд 2.1-д зааснаар хуваарилна.

2.5.Ерөнхий шүүгчид нэхэмжлэл, шилжиж ирсэн болон харьяалал тогтоосон иргэний хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл, шүүхийн даалгаврыг бусад шүүгчийн нэгэн адил 2.1-д зааснаар хуваарилна.

2.6.Шүүгч 07-дээш хоногоор өвчтэй, ээлжийн амралттай, чөлөөтэй, /бусад шалтгаанаар/ шүүхэд ирсэн нэхэмжлэл, иргэний хэрэг, шилжиж ирсэн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт, шүүхийн даалгаврыг тухайн шүүгчээс бусад шүүгчдэд журмын 2.1-д зааснаар хуваарилна.

2.7.Зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг дахин хуваарилахдаа тухайн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор санамсаргүй, ердийн аргаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулсан байна.

2.8.Шүүгчийн татгалзан гарах болон оролцогчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар хэргийг хуваарилна.

 

ГУРАВ.Тодорхой төрлийн хэрэг хуваарилах аргаар дараах хэрэг нэхэмжлэл өргөдөл гомдол, хүсэлтийг хуваарилах:

3.1.Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан иргэний хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хүчингүй болсон иргэний хэргийг тус тус анх шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна.

3.2.Иргэний хэргийг нэгтгэсэн тохиолдолд анх хэрэг хуваарилагдсан шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ.

3.3.Иргэний хэргийг тусгаарласан тохиолдолд тусгаарласан хэргийг журмын 2.1-д зааснаар дахин хуваарилалтад оруулна.

3.4.Хяналтын шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг анхан шатанд шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.

3.5.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өөрчлүүлэх хүчингүй болгуулах талаар гарсан гомдлыг хэргийг шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.

3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаа шүүгч өөрийн санаачилгаар хүчингүй болгосон бол тухайн шүүгчид нь хуваарилна..

3.7.Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, гүйцэтгэх хуудас хүчингүй болгуулах тухай хүсэлт, мөн гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.

3.8.Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн хэрэг буцаж ирсэн тохиолдолд шилжүүлсэн шүүгчид нь хуваарилна.

3.9.Журмын 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8-д заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар хэрэг, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол журмын 2.1-д зааснаар хуваарилна.

3.10.Шүүгчийн ээлжийн амралт эхлэх өдрөөс хуанлийн 15 хоног өмнөөс иргэний хэрэг, нэхэмжлэл хуваарилахыг зогсооно.

3.11.Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг, хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ.

3.12 Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй,чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг өргөдөл гомдол, санал хүсэлтийг алгасаж хуваарилахгүй.

3.13 Энэхүү журмыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар олон нийтэд нээлттэйгээр тус шүүхийн цахим хуудсанд байршуулна.

 

ДӨРӨВ. Журмыг мөрдөж эхлэх хугацаа

1.Энэ журмыг 2025 оны 01-р сарын01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:31:16 +0000
Танд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хүргэж байна. http://court.khotol.se.gov.mn/old/news/2037--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2037--.html

Тус ажиллагааг хуульд заасан журмын дагуу дараах байдлаар хэрэгжүүлдэг:

1. Хэрэг бүртгэлт (Цагдаагийн байгууллага)

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.

Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш5хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга дээрх хугацааг нэг удаа14хүртэл хоногоор сунгаж болно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг72 цагийндотор прокурорт танилцуулна.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш1 сарбайна. Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр3 сархүртэл хугацаагаар сунгаж болно. Мөрдөгч5хоногийн дотор явуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналын аль нэгийг гаргаж хэргийн хамтажлын 3 өдрийндотор прокурорт хүргүүлнэ.

2. Прокурор (Прокурорын газар)

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүлээн авснаас хойшажлын 3өдрийн дотор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх эсхүл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гурван шийдвэрийн аль нэгийг гаргана.

2.1. Мөрдөн байцаалт

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа мөрдөн байцаалтын хэрэг нээнэ.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг12 цагийндотор явуулна.

Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуульд заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй. Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, эсхүл хэргийг прокурорт шилжүүлсэн бол мөрдөн байцаалтын хугацааг зогсооно. Түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос мөрдөгчид хэргийг буцааснаас эхлэн мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн тоолно.

Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна.

Тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, эсхүл ажиллагаа ихтэй, олон яллагдагчтай, эсхүл олон үйлдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараах байдлаар сунгаж болно:

-Сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор5 сархүртэл, аймгийн ерөнхий прокурор7 сархүртэл;

-Аймгийн прокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор16 сархүртэл;

-дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор5 сархүртэл, нийслэлийн ерөнхий прокурор7 сархүртэл;

-нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор16 сархүртэл.

-Мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.

Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр14хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

Прокурор хэргийг хянаж үзээд, хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

Иргэдээс гаргасан гомдол, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага (тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар) харьяаллын дагуу хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах бөгөөд прокурор хяналт тавин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүх тус бүр хуульд заасан үндэслэл, эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлэх бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэр тухайн хэргийн эцсийн шийдвэр байна.

3. Шүүх

3.1 Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш15 хоногийн дотор тухайн хэргийн талааряллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхшийдвэрийн аль нэгийг гаргана. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг30хүртэл хоногоор сунгаж болно.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Эл хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.

3.2. Анхан шатны шүүх хуралдаан

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг5 өдрөөсхэтрэхгүйгээр завсарлуулж болно.

Шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно:

-шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй;

-шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн;

-улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон;

-шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон.

Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа60хүртэл хоногоор хойшлуулна.

Анхан шатны журмаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ерөнхий хугацаа 29 хоног байх бөгөөд дээрх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.3. Давж заалдах шатны шүүх

Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш14хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээрх хугацааг30хүртэл хоногоор сунгаж болно.

3.4. Хяналтын шатны шүүх

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана.

Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол

 

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:29:54 +0000
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ http://court.khotol.se.gov.mn/old/news/2036--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2036--.html Монгол улсын шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-аас

. . .

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

 

58 дугаар зүйл. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

58.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

58.2. Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно.

58.3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглана.

58.4. Энэ хуулийн 58.3-т заасан тангараг өргөх журмыг Ерөнхий зөвлөл батална.

 

59 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

59.1. Иргэдийн төлөөлөгч дараах шаардлага хангасан байна:

59.1.1. эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх;

59.1.2. тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

59.1.3. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

60 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

60.1. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид дараах зүйлийг хориглоно:

60.1.1. шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

60.1.2. шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

60.1.3. хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

60.1.4. хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

60.1.5. өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

60.1.6. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэргийн талаар мэдээлэл өгөх.

60.2. Энэ хуулийн 60.1-д заасан зохицуулалтын хэрэгжилтэд Ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

60.3. Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр сонгохыг хориглоно.

 

61 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал

61.1. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээд иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

61.2. Энэ хуулийн 61.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч энэ хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх бөгөөд нөлөөллийн мэдүүлгийн загварыг Ерөнхий зөвлөл батална.

61.3. Энэ хуулийн 63.3-т заасны дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

 

62 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт

62.1. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална.

62.2. Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг дараах журмаар бүрдүүлнэ:

62.2.1. Ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан баталсан жишиг тоог үндэслэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

62.2.2. улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож, холбогдох мэдээллийн хамт 21 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

62.2.3. Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тухайн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газрын дарга баталгаажуулах.

62.3. Энэ хуулийн 62.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна.

62.4. Энэ хуулийн 62.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.

62.5. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон иргэнийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

62.6. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, тоон мэдээг тогтмол гаргана.

 

63 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг сонгох

63.1. Энэ хуулийн 62.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

63.2. Шүүх хуралдааны тов гармагц энэ хуулийн 62.2-т заасан нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулна.

63.3. Энэ хуулийн 63.2-т заасан нэрсийн дэд жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг цахимаар эрэмбэлэгдсэн дарааллаар шүүх хуралдаанд оролцуулна.

63.4. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана.

63.5. Энэ хуулийн 63.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт даруй мэдэгдэнэ.

63.6. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.

63.7. Энэ хуулийн 63.6-д заасан ажил олгогч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа цалинтай чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

 

64 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах

64.1. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн бусад оролцогчоос түүнийг татгалзах хүсэлт гаргасан бол шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж тогтоол гаргана.

 

65 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах

65.1. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцохоос нь өмнө эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.

65.2. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж, шүүхэд хүргүүлэх бөгөөд тухайн шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийг гарын авлагаар хангана.

65.3. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

 

66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

66.1. Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцоно.

66.2. Энэ хуулийн 63.3-т заасан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг оролцуулна.

66.3. Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.3.1. шүүх хуралдааны үед тодруулах асуулт тавих замаар нотлох баримт шинжлэхэд оролцох;

66.3.2. шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, гэрч, шинжээчид асуулт тавих;

66.3.3. хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах;

66.3.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

66.4. Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, дүгнэлтийг амаар гаргаж болно.

66.5. Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

66.6. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.

66.7. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.

66.8. Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана.

66.9. Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

 

67 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, хөлс олгох

67.1. Иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

67.2. Иргэдийн төлөөлөгчийн хөлс болон албан томилолт, замын зардлыг шүүхийн төсвөөс олгоно.

67.3. Иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардлыг олгох журмыг Ерөнхий зөвлөл, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.



]]>
admin Mon, 24 Mar 2025 11:27:45 +0000
ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАГДСАН ХЭРГИЙН СУДАЛГАА-ИРГЭН /2024.12.21-2025.03.07/ http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2035--20241221-20250307-.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2035--20241221-20250307-.html

Шүүгчийн нэр

 

 

 

 

Нэхэмжлэл, хүсэлтийн шаардлага

Иргэн

Тайлбар

Давах

Хяналт

 

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

Гомдлыг хүлээн авахаас татгалзсан

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

Хэлэлцүүлэхээс татгалзсан

1

Г.Алгирмаа

Нэхэмжлэгч: Х.Жанцансамбуу

Хариуцагч: ”Даниста-Од” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 283 541 612 төгрөг гаргуулах тухай

1

 

 

 

 

 

 

 

2024-07-02 №150/ШШ2024/00147

2024.12.04 №208/МА2024/00068

2

Г.Алгирмаа

Нэхэмжлэгч: Б.Туруунаа

Хариуцагч: С.Ганхүү

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэх тухай

1

 

 

 

 

 

 

 

2024.10.23 №150/ШШ2024/00190

2024.12.18 №208/МА2024/00074

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:23:53 +0000