Шүүхийн мэдээлэл лавлагаа - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/old/ ru Шүүхийн мэдээлэл лавлагаа - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах
болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг
сугалаагаар томилох тухай

]]>
admin Mon, 24 Mar 2025 13:31:31 +0000
Шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Эрүү, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, түүнд өөрчлөлт оруулсан 2024 оны 09-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоол (цаашид нийтлэг журам гэх) Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн 2025 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 19.2.1,19.2.2, 19.2.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

Нэг. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар томилох тухай

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулансугалаа сугалсан шүүгчдийн нэрсийн дарааллыг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй.

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

Хоёр. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотор санамсаргүй горимоор томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

 

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгч сольж байхаар тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хүлээн авсан шүүгч даргална.

Гурав. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч томилох тухай

3.1. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллыг баримталж томилсугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

3.2.Зөрчлийн хэрэг хуваарилагдсан шүүгч өвчтэй, чөлөөтэй бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн дарааллаар тойргийн дараагийн шүүгчийг томилж байхаар тогтоосугай.

Дөрөв.Таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг баривчлах, хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой саналыг шийдвэрлэх шүүгчийг томилох тухай.

4.1.Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3,1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан дагуу гарсан Прокурорын санал ,мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 10 хэсэгт заасан баривчлах ажиллагааны талаар гарсан гомдлыг хүлээн авч хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цагт (өдрийн 6-22цаг) шийдвэрлэх шүүгчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар томилсугай. Үүнд:

1.Шүүгч Г.Дэлгэрсайхан

2.Шүүгч Г.Алгирмаа гэсэн тойрог үүсгэсүгэй.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай

Тав. Бусад асуудлын талаар

5.1.Тус шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилуулж хэргийг хянан шийдвэрлүүлсүгэй.

5.2.Өөр шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан нэрсийн дарааллыг баримталжтомилсугай.

5.3.Тогтоолын 5.2 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд (07-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар) өөр шүүгчийг томилсугай.

5.4.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

5.5.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

5.7.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

Зургаа. Хэрэг хуваарилах журам батлах

6.1.Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг өргөдөл гомдол хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаар баталсугай.

 

Долоо. Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

7.1.Шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

7.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/01 тоот Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ. САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:34:38 +0000
ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАГДСАН ХЭРГИЙН СУДАЛГАА-ИРГЭН /2024.12.21-2025.03.07/ http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2035--20241221-20250307-.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2035--20241221-20250307-.html

Шүүгчийн нэр

 

 

 

 

Нэхэмжлэл, хүсэлтийн шаардлага

Иргэн

Тайлбар

Давах

Хяналт

 

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

Гомдлыг хүлээн авахаас татгалзсан

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

Хэлэлцүүлэхээс татгалзсан

1

Г.Алгирмаа

Нэхэмжлэгч: Х.Жанцансамбуу

Хариуцагч: ”Даниста-Од” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 283 541 612 төгрөг гаргуулах тухай

1

 

 

 

 

 

 

 

2024-07-02 №150/ШШ2024/00147

2024.12.04 №208/МА2024/00068

2

Г.Алгирмаа

Нэхэмжлэгч: Б.Туруунаа

Хариуцагч: С.Ганхүү

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэх тухай

1

 

 

 

 

 

 

 

2024.10.23 №150/ШШ2024/00190

2024.12.18 №208/МА2024/00074

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:23:53 +0000
Хэргийн хөдөлгөөний мэдээлэл http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2045--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2045--.html

Шүүгчийн нэр Хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл                     Хүлээн авахаас Прокурорт буцаасан эрүүгийн хэрэг+  шилжүүлсэн хэрэг   /нийт/
Буцаасан зөрчил /нийт/
Үлдэгдэл хэрэг, нэхэмжлэл /нийт/ Түдгэлзүүлсэн хэргийн тоо /нийт/ Нийт ХХША Хянан шийдвэрлэсэн  хэргийн тоо                          Хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо /2024.12.21-2025.01.31/ Хугацаа хэтэрсэн хэрэг
Эрүү хэрэг Хэрэг+нэхэмжлэл Зөрчил Нийт Эрүү Иргэн Зөрчил Эрүү Иргэн Эрүү Иргэн Зөрчил Нийт Эрүү Иргэн Зөрчил Нийт
1 Г.Сарантуяа   6 7 13 1-буц     2 17   1 2 22 4   7 11 5 4 14 23  
2 Г.Дэлгэрсайхан 2 5 7 14 3     5 16 1 1 9 32 4   6 10 7 7 14 28  
3 Г.Алгирмаа 2 6 3 11 1 3   5 18     5 28 1 4 5 10 5 10 11 26  
  Нийт 4 17 17 38 4+1 буц 3   12 51 1 2 16 82 9 4 18 31 17 21 39 77  
                             Урьд оны үлдэгдэл+шинээр хүлээн авсан нэхэмжлэл+шилжиж ирсэн хэрэг 54+42=96
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нийт=8
Зөрчлийн хэрэг шинээр хүлээн авсан нийт 41
Нийт хүлээн авсан эрүүгийн хэрэг 27+8=35

 

[code][/code]]]>
admin Fri, 31 Jan 2025 12:48:39 +0000
Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1964--2023-.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1964--2023-.html      Монгол Улсад 2023 онд 524 шүүгч 113 мянга 284 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс шүүхээр таслан шийдвэрлэдэг эрүүгийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, мал хулгайлах зэрэг гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх болон бусад мэдээллийг өнөөдөр (2024.03.04) "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай мэдээллийг тус албаны дарга Х.Билгүүнзаяа нар тус тус хүргэлээ. Мөн нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын олон нийттэй харилцах албан хаагч нар холбогдох хэргийн мэдээлэл өгч оролцлоо.

 

Танилцуулгыг хүлээн авна уу.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Mon, 04 Mar 2024 08:38:37 +0000
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА, АЖИЛЛАХ ЖУРАМ http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1963--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1963--.html admin Fri, 01 Mar 2024 03:57:52 +0000 ШҮҮХЭЭС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1959--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/1959--.html



]]>
admin Tue, 27 Feb 2024 02:53:23 +0000