Нүүр хуудас > Мэдээлэл > Нээлттэй шүүх арга хэмжээ зохион байгуулав
Нээлттэй шүүх арга хэмжээ зохион байгуулав7-06-2023, 00:58. Зохиогч: admin |
![]() "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцлоо.
![]() Сурагчдад шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг шүүхийн хөгжил, бүтэц орон тоо, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцахыг төлөвлөж байгаа сурагчдын сонирхсон асуултад хариу өглөө.
![]() Мөн тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд шүүх хуралдааны танхимаас шүүхийн хуралдааныг дэлгэцээр дамжуулан үзэх боломжтой талаар тайлбарлаж, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимыг танилцуулав.
![]()
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар Бусад |