Нүүр хуудас > Мэдээлэл, Шүүхийн мэдээлэл лавлагаа, Мэдээ,Мэдээлэл > СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний


24-03-2025, 13:31. Зохиогч: admin

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч
Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, (цаашид нийтлэг журам гэх) Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19 дугаар зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар тогтоох 1.1Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулан шуурхай байдлаар сугалаа сугалсны дагуу дор дурдсанаар тогтоосугай.

Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд: 1.2рөнхий шүүгч Г.Сарантуяа 2.Шүүгч Г.Дэлгэрсайхан 3 .Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй 1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014” нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай. 2. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотроос
санамсаргүй горимоор ердийн аргаар томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн:

1.1рөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд
өөр шүүгч томилохоор тогтоосугай. 2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар тогтоосугай. 2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай. 2.5.Өөр шүүхийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг 2.1-дзаасныг баримталж томилсугай.

2.6.Тогтоолын 2.5 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд /10-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй,
шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар/ тогтоолын 2.1-д заасан дарааллын дагуу шүүгчийг томилсугай. 2.7.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай. 2.8.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай. 2.10.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай. 2.11.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай. 3. Хэрэг хуваарилах журам батлах 3.1.Иргэний нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаар баталсугай. 4.1рөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа 4.1.Шүүх хуралдааныг даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Иргэний хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн 2014”нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар
Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай. 4.2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 150/ЗТ2024/00001 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай. 4.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөе^эхлэн мөрдсүгэй.


Бусад