Нүүр хуудас > Процессын хураангуй > ӨӨР ШҮҮХЭЭР ДААЛГАВАР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

ӨӨР ШҮҮХЭЭР ДААЛГАВАР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ


3-05-2024, 01:24. Зохиогч: admin

 

Шийдвэрийн огноо: 2024.05.01 150/ШЗ2024/00388

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2024.05.02 Процессын тойм

 

Иргэн О нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд ханджээ. О-ийн ажиллаж байсан байдлыг мэдэх гэрчүүд Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирэх боломжгүйн улмаас тэдгээрээс гэрчийн мэдүүлгийг оршин суугаа газарт нь авхуулах хүсэлтийг О гаргасан.

Шүүх хүсэлтийг хангаж, гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгаж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.

 

 

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

 




Бусад