Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/old/ ru Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine ЭЗ тайлан мэдээ http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2051--.html http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2051--.html ]]> admin Tue, 25 Mar 2025 00:26:55 +0000 Иргэдийн төлөөлөгчийн мэдээ http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/2050--.html http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/2050--.html ]]> admin Tue, 25 Mar 2025 00:23:51 +0000 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний http://court.khotol.se.gov.mn/old/2049--.html http://court.khotol.se.gov.mn/old/2049--.html
Шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид
хуваарилах болон Эрүү, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх
бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай

]]>
admin Mon, 24 Mar 2025 13:38:38 +0000
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН зөвлөгөөний http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2048--.html Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах
болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг
сугалаагаар томилох тухай

]]>
admin Mon, 24 Mar 2025 13:31:31 +0000
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ http://court.khotol.se.gov.mn/old/news/2046--2025-1-.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2046--2025-1-.html Тайлант хугацаа: 2024.12.20-2025.03.20 ]]> admin Mon, 24 Mar 2025 13:07:25 +0000 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР /БҮТЭН ЖИЛ, ХАГАС ЖИЛ/ НЭГДСЭН МЭДЭЭ http://court.khotol.se.gov.mn/old/medeetailan/2043--2023-12-20-2024-12-20-.html http://court.khotol.se.gov.mn/old/medeetailan/2043--2023-12-20-2024-12-20-.html Үзүүлэлт Мөрийн дугаар Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд Иргэний эрх зүйн маргаан Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан  Гэр бүлийн эрх зүйн маргаан Бүгд Урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлхээр гэрээнд заасан Бусад  Урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлхээр гэрээнд заасан Бусад  Урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлхээр хуульд заасан Бусад  А   1 2 3 4 5 6 7 Тайлангийн үеийн эхний үлдэгдэл  1   45       4 49 Шинээр нэмж ирсэн  2   121       40 161 Бүгд /1+2/ 3   166       44 210 Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /5+11+12+17/ 4   166       44 210 Хүлээн авахаас татгалзсан 5   21       7 28 Үүнээс:  Тайлбар гаргагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн 6   20       6 26 Өргөдөл гаргагчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн 7   1         1 Шүүхийн онцгой харьяалал зөрчсөн 8               ИХШХШТХ-ийн 132.4-т заасанийг зөрчсөн  9           1 1 УТХураамж төлөөгүй 10               Буцаасан /хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан/ 11   16       1 17 Шийдвэрлэсэн 12   119       34 153 Үүнээс:  Эвлэрэл амжилттай болсон 13   112       8 120 Эвлэрэл амжилтгүй болсон 14   7       26 33 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан 15   112       8   Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн  16               Үлдэгдэл 17   10       2 12 Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл /19+20+22/ 18               Үүнээс:  Эвлэрэл амжилттай болсон 19               Эвлэрэл амжилтгүй болсон 20               Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан 21               Үлдэгдэл 22               Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг/24+25+27/ 23           8 8 Үүнээс:  Эвлэрэл амжилттай болсон 24           3 3 Эвлэрэл амжилтгүй болсон 25           5 5 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан 26           3 3 Үлдэгдэл 27               Эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргасан 28               Нэг ажиллагаанд 2 ба түүнээс дээш эвлэрүүлэн зуучлагч оролцсон 29               2 ба түүнээс дээш уулзалтаар эвлэрүүлэн зуучлал амжилттай болсон  30   2       5 7 Тайлангийн эцсийн үлдэгдэл /17+22+27/ 31   10       2 12 Нийт УТХураамж/Төгрөг/ 32   2,537,533       1,080,000 3,617,533 ]]> admin Mon, 24 Mar 2025 11:44:49 +0000 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ http://court.khotol.se.gov.mn/old/news/2042--2025-1-.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2042--2025-1-.html Тайлант хугацаа: 2024.12.20-2025.03.20                     Монгол улсын нийт шүүх  МД Иргэний эрх зүйн маргаан  Гэр бүлийн эрх зүйн маргаан  Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан  Урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан өргөдөл, нэхэмжлэл Бүгд А Б 1 2 3 4 5 Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /2+3+4+8/ 1 36 6     42 Хүлээн авахаас татгалзсан  2           Буцаасан /хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан/ 3           Шийдвэрлэсэн  4 32 5     37 Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 5 29 2     31 Эвлэрэл амжилтгүй болсон 6 3 3     6 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  7 29 2     31 Үлдэгдэл  8 4 1     5 Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл /10+11+13/ 9           Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 10           Эвлэрэл амжилтгүй болсон 11           Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  12           Үлдэгдэл  13           Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг /15+16+18/ 14   3     3 Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 15           Эвлэрэл амжилтгүй болсон 16   2     2 Үүнээс: Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  17           Үлдэгдэл  18   1     1 Нийт үлдэгдэл /8+13+18/ 19 4 2     6
]]>
admin Mon, 24 Mar 2025 11:42:57 +0000
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэг болно. http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2041--.html http://court.khotol.se.gov.mn/old/huraangui/2041--.html Шийдвэрийн дугаар: 2025 оны 02-р сарын 21 2025 ШЦТ/19

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй 2025 оны 03-р сарын 20

 

 

Иргэн Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул шүүх түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байжээ.

Гэтэл иргэн Д дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг 1,82 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Дээрх үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч Д-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаартээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг 03 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосон байна. Хэрвээ шүүгдэгч Д тэнссэн хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэвэл ял оногдуулахыг мэдэгдсэн байна.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:35:22 +0000
Шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Эрүү, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html http://court.khotol.se.gov.mn/old/mlavilchilgee/2040--.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, түүнд өөрчлөлт оруулсан 2024 оны 09-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоол (цаашид нийтлэг журам гэх) Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн 2025 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 19.2.1,19.2.2, 19.2.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

Нэг. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар томилох тухай

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулансугалаа сугалсан шүүгчдийн нэрсийн дарааллыг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй.

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

Хоёр. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотор санамсаргүй горимоор томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

 

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгч сольж байхаар тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хүлээн авсан шүүгч даргална.

Гурав. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч томилох тухай

3.1. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллыг баримталж томилсугай. Үүнд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

3.2.Зөрчлийн хэрэг хуваарилагдсан шүүгч өвчтэй, чөлөөтэй бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн дарааллаар тойргийн дараагийн шүүгчийг томилж байхаар тогтоосугай.

Дөрөв.Таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг баривчлах, хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой саналыг шийдвэрлэх шүүгчийг томилох тухай.

4.1.Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3,1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан дагуу гарсан Прокурорын санал ,мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 10 хэсэгт заасан баривчлах ажиллагааны талаар гарсан гомдлыг хүлээн авч хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цагт (өдрийн 6-22цаг) шийдвэрлэх шүүгчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар томилсугай. Үүнд:

1.Шүүгч Г.Дэлгэрсайхан

2.Шүүгч Г.Алгирмаа гэсэн тойрог үүсгэсүгэй.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай

Тав. Бусад асуудлын талаар

5.1.Тус шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилуулж хэргийг хянан шийдвэрлүүлсүгэй.

5.2.Өөр шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан нэрсийн дарааллыг баримталжтомилсугай.

5.3.Тогтоолын 5.2 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд (07-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар) өөр шүүгчийг томилсугай.

5.4.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

5.5.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

5.7.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

Зургаа. Хэрэг хуваарилах журам батлах

6.1.Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг өргөдөл гомдол хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаар баталсугай.

 

Долоо. Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

7.1.Шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

7.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/01 тоот Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ. САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:34:38 +0000
Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай http://court.khotol.se.gov.mn/old/news/2039--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2039--.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундыншүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, (цаашид нийтлэг журам гэх) Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19 дугаар зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар тогтоох

1.1 Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулан шуурхай байдлаар сугалаа сугалсны дагуу дор дурдсанаар тогтоосугай.

Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй

 

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014” нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

 

2. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотроос санамсаргүй горимоор ердийн аргаар томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгчтомилохоор тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар тогтоосугай.

2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай.

2.5.Өөр шүүхийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг2.1-д заасныг баримталж томилсугай.

2.6.Тогтоолын 2.5 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд /10-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар/ тогтоолын 2.1-д заасан дарааллын дагуу шүүгчийг томилсугай.

2.7.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

2.8.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай.

2.10.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

2.11.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

 

3. Хэрэг хуваарилах журам батлах

3.1. Иргэний нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаарбаталсугай.

 

4.Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

4.1.Шүүх хуралдааныг даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн 2014”нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

4.2. Энэ тогтоолгарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн150/ЗТ2024/00001 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧГ.АЛГИРМАА

]]>
admin Mon, 24 Mar 2025 11:32:54 +0000