Иргэдийн төлөөлөгч - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/old/ ru Иргэдийн төлөөлөгч - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine Иргэдийн төлөөлөгчийн мэдээ http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/2050--.html http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/2050--.html ]]> admin Tue, 25 Mar 2025 00:23:51 +0000 ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ http://court.khotol.se.gov.mn/old/news/2036--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2036--.html Монгол улсын шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-аас

. . .

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

 

58 дугаар зүйл. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

58.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

58.2. Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно.

58.3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглана.

58.4. Энэ хуулийн 58.3-т заасан тангараг өргөх журмыг Ерөнхий зөвлөл батална.

 

59 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

59.1. Иргэдийн төлөөлөгч дараах шаардлага хангасан байна:

59.1.1. эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх;

59.1.2. тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

59.1.3. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

60 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

60.1. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид дараах зүйлийг хориглоно:

60.1.1. шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

60.1.2. шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

60.1.3. хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

60.1.4. хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

60.1.5. өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

60.1.6. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэргийн талаар мэдээлэл өгөх.

60.2. Энэ хуулийн 60.1-д заасан зохицуулалтын хэрэгжилтэд Ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

60.3. Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр сонгохыг хориглоно.

 

61 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал

61.1. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээд иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

61.2. Энэ хуулийн 61.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч энэ хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх бөгөөд нөлөөллийн мэдүүлгийн загварыг Ерөнхий зөвлөл батална.

61.3. Энэ хуулийн 63.3-т заасны дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

 

62 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт

62.1. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална.

62.2. Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг дараах журмаар бүрдүүлнэ:

62.2.1. Ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан баталсан жишиг тоог үндэслэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

62.2.2. улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож, холбогдох мэдээллийн хамт 21 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

62.2.3. Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тухайн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газрын дарга баталгаажуулах.

62.3. Энэ хуулийн 62.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна.

62.4. Энэ хуулийн 62.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.

62.5. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон иргэнийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

62.6. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, тоон мэдээг тогтмол гаргана.

 

63 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг сонгох

63.1. Энэ хуулийн 62.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

63.2. Шүүх хуралдааны тов гармагц энэ хуулийн 62.2-т заасан нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулна.

63.3. Энэ хуулийн 63.2-т заасан нэрсийн дэд жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг цахимаар эрэмбэлэгдсэн дарааллаар шүүх хуралдаанд оролцуулна.

63.4. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана.

63.5. Энэ хуулийн 63.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт даруй мэдэгдэнэ.

63.6. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.

63.7. Энэ хуулийн 63.6-д заасан ажил олгогч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа цалинтай чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

 

64 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах

64.1. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн бусад оролцогчоос түүнийг татгалзах хүсэлт гаргасан бол шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж тогтоол гаргана.

 

65 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах

65.1. Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцохоос нь өмнө эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.

65.2. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж, шүүхэд хүргүүлэх бөгөөд тухайн шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийг гарын авлагаар хангана.

65.3. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

 

66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

66.1. Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцоно.

66.2. Энэ хуулийн 63.3-т заасан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг оролцуулна.

66.3. Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.3.1. шүүх хуралдааны үед тодруулах асуулт тавих замаар нотлох баримт шинжлэхэд оролцох;

66.3.2. шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, гэрч, шинжээчид асуулт тавих;

66.3.3. хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах;

66.3.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

66.4. Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, дүгнэлтийг амаар гаргаж болно.

66.5. Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

66.6. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.

66.7. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.

66.8. Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана.

66.9. Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

 

67 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, хөлс олгох

67.1. Иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

67.2. Иргэдийн төлөөлөгчийн хөлс болон албан томилолт, замын зардлыг шүүхийн төсвөөс олгоно.

67.3. Иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардлыг олгох журмыг Ерөнхий зөвлөл, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.



]]>
admin Mon, 24 Mar 2025 11:27:45 +0000
1-р улирал http://court.khotol.se.gov.mn/old/news/2032-1-.html http://court.khotol.se.gov.mn/old/news/2032-1-.html ]]> admin Mon, 24 Mar 2025 11:05:36 +0000 Иргэдийн төлөөлөгчийн оролцооны 2024 оны 3 дугаар улирлын мэдээ http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2024--2024-3-.html http://court.khotol.se.gov.mn/old/medee3/2024--2024-3-.html ]]> admin Thu, 10 Oct 2024 10:13:06 +0000 Иргэдийн төлөөлөгчийн сургалт http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/1946-155-803-.html http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/1946-155-803-.html admin Tue, 20 Feb 2024 01:52:18 +0000 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлага http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/1821--.html http://court.khotol.se.gov.mn/old/tuluulugch/1821--.html      QR&Barcode аппликэйшн татан авч эсвэл утасны камераар дараах QR кодыг уншуулан "Шүүхийн иргэдийн төлөөлөгч"-ын гарын авлагатай танилцан уу.

 

  

     Иргэдийн төлөөлөгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор шүүхийн ил тод байдал, иргэний хяналтыг бий болгодог. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар зохих ойлголтыг бий болгож, шүүхийн ил тод байдлыг хангахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн санүүжилтээр дараах гарын авлагын 3 дахь хэвлэлтийг хянан найруулж, засан сайжруулснаар хүргэж байна.

 


 

]]>
admin Mon, 27 Mar 2023 02:21:04 +0000
Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/old/news/1756--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/1756--.html       Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг цахим системээр санамсаргүй сонголтын аргаар сонгон тухайн жилд 1 удаа эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулдаг хууль эрх зүйн зохицуулалт мөрдөгдөж байгаатай холбогдуулан Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ёлка 2022-2024 онд тус шүүхийн батлагдсан иргэдийн төлөөлөгчдөдшүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх сургалтыг зохион байгууллаа.

  

 


 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар
]]>
admin Thu, 10 Mar 2022 02:55:19 +0000
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛАН ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭН ГАРГАЛАА http://court.khotol.se.gov.mn/old/news/1754--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/1754--.html
 

      

     Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллахаар заасан.

Үүний дагуу тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд шинээр сонгогдсон 133 иргэдийн төлөөлөгч нарт зориулан гарын авлагыг цаасаар болон цахим хэлбэрээр бэлтгэн тамгын газраас иргэдийн төлөөлөгч нарт тарааж, сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.


]]>
admin Thu, 03 Mar 2022 02:12:53 +0000
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/old/news/1132--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/1132--.html

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2019.04.17,18-ны өдрүүдэд Сант, Баруунбүрэн сумдад шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыгзохион байгууллаа.

Шүүхийн тамгын газрын дарга Ч.Болдбаатар

- 2018 оны шүүн таслах ажлын тойм мэдээ

- "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох оролцоо”-ны талаар мэдээлэл хийлээ.

Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулиар сургалт явуулж иргэдийн төлөөлөгч нарт тодорхой мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
]]>
admin Mon, 22 Apr 2019 01:12:53 +0000
Шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг Орхонтуул суманд хийлээ http://court.khotol.se.gov.mn/old/news/1083--.html http://court.khotol.se.gov.mn/old/news/1083--.html      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг 2019.02.27-нд Орхонтуул суманд Малчдын зөвлөгөөний үеэр хийж нийт иргэдэд шүүхийн тамгын газрын дарга Ч.Болдбаатар 2018 оны шүүн таслах ажлын тойм мэдээ, "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох оролцоо”, зэргээр мэдээлэл хийлээ. Сургалтыг Шүүгчийн туслах Б.Үржинханд, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд явуулж, тэдний асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар

]]>
admin Fri, 01 Mar 2019 02:27:08 +0000