
Шийдвэрийн дугаар 2024.06.17, 2024/ЗШ/103
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн хураангуй: 2024.06.17
Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас иргэн Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулах дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ.
Холбогдогч Д нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба эрхээ сэргээлгээгүй байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ….улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульд өөрчлөлт орсон.
Иймд Д-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Зөрчлийн шинжгүй гэж дүгнэж, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын
шүүхийн шүүгч Г.Алгирмаа