
Шийдвэрийн дугаар: 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр №150/ШЗ2024/00504
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2024.09.11 Процесс хураангуй
Нэхэмжлэгч Г.О ньхариуцагч Н.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх гэрлэгчдийн гэрлэлт цуцлах шалтгааныг тогтоох ба эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна... гэж заасан.
Гэрлэгчид нь дундаасаа 4 хүүхэдтэй, хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа, хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүднээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд шүүх 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд гэрлэгчдэд эвлэрэх хугацааг олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг шүүх дэх эвлэрүүлэх зуучлах хэсэгт шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан