Танилцуулга

 Тус шүүх нь 1996 онд байгуулагдсанаас хойших Тамгын газрын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын хэлтсээс нэгдсэн удирдлагаас хангаж байсныг өөрчлөн Тамгын хэлтсийн төлөөлөгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар 2006 оны 7 сард томилсоор өдөр тутмын тамгын хэлтсийн үйл ажиллагааг тус шүүхэд гүйцэтгэх үүрэг орон тооны ажилтантай болсноор Тамгын газрын үндэс суурьтавигджээ. 2007 оноос Тамгын алба болж өргөжин үйл ажиллагааг явуулж байгаад 2013 оноос Тамгын газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн тамгын газрын үе үеийн удирдлагууд:

                                   Тамгын хэлтсийн төлөөлөгчөөр 2006-2007 онд Д.Алтангэрэл

                                   Тамгын албаны даргаа даргаар 2007-2014 онд Д.Наранцэцэг

                                   Тамгын газрын даргаар 2014 – 2021 онд Болдбаатар

                                   Тамгын газрын даргаар 2022 оноос О.Хишигсүрэн ажиллаж байна.

     Тус шүүхийн тамгын газар нийт 19 орон тоотой. Тамгын газрын дарга О.Хишигсүрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг,Мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Нарантунгалаг, Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Д.Ёлка, Б.Ариунбаяр, О.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхнасан, ахлах нягтлан бодогч Д.Алтангэрэл, Архив-бичиг хэргийн эрхлэгч Т.Баяртөгс, нярав С.Батхонгор, бичиг хүргэгч Ж.Хулан, жолооч Б.Батбаяр, сантехникч О.Золбоо, үйлчлэгч М.Мөнгөнтуяа, Б.Оюунтунгалаг нарын бүтэц, орон тоотойгоор шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

 

Вэб сайт:https://court.saikhan.se.gov.mn/

Цахим шуудан: saikhan_tg@shuukh.mn

Холбоо барих утас: 70368122, факс70368122