Зөрчил хянан шийдвэрлэх

                                                          

                                                              Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны

   12 дугаар сарын  24-ний өдрийн 2025/ШЗТ/01 тоот

 тогтоолын  хавсралт

 

Шүүхэд эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт,санал,

дүгнэлтийг  хүлээн авах, шүүгчид хуваарилах журам

НЭГ.Нийтлэг үндэслэл

Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан өргөдөл гомдол хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилахад Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” түүнд өөрчлөлт оруулсан 2024 оны 09-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоолыг /цаашид нийтлэг журам гэх\  баримтална.

 

1.1.Шүүхэд хүлээн авч байгаа хэрэг, өргөдөл,гомдол хүсэлт, санал, дүгнэлтийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан  ажлын цагт ямар нэгэн хязгаарлалт тогтоолгүйгээр Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасны дагуу шалгаж  хүлээн авна.

1.2.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэн хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг  хүлээн авсан даруйд нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.

1.3.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нэгдсэн системээр хуваарилагдсан хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдийн хүсэлтээр хэвлэн өгч, өгсөн тохиолдолд энэ баримтыг хэрэгт хавсаргана. 

1.4.Ажлын цаг дууссаны дараа ирсэн Прокурорын саналыг жижүүрийн цагдаагаас  шүүхийн жижүүрийн ажилтан хүлээж авч шүүгчид хүлээлгэн өгнө.

ХОЁР.Шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт санал дүгнэлтийг нэгдсэн системээс  урьдчилан мэдэх боломжгүй тойрог дотор санамсаргүй тохиолдлоор ердийн аргаар, тодорхой төрлийн хэрэг хуваарилах аргаар  хуваарилна.

2.1.Тус шүүхэд ирсэн дараах эрүүгийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс  урьдчилан мэдэх боломжгүй тойрог дотор санамсаргүй тохиолдлоор  ердийн аргаар хуваарилна.Үүнд:

2.2.Өөр шүүхийн шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгт гарсан  шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хүсэлт, өргөдөл гомдлыг 2.1-д зааснаар  хуваарилна.

2.3.Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг 2-оос дээш удаа хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан эрүүгийн хэргийг 2.1-д зааснаар хуваарилна.

2.4.Хуваарийн дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд эрүүгийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг / 10-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүгч татгалзан гарсан болон  шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан болон бусад шалтгаанаар/ журмын 2.1-д зааснаар хуваарилна.

2.5.Зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг дахин хуваарилахдаа тухайн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор санамсаргүй, ердийн аргаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулсан байна.

ГУРАВ: Тодорхой төрлийн хэрэг, өргөдөл гомдол хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилах аргаар  дараах  хэрэг өргөдөл гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилна:Үүнд:

3.1.Сэжигтнийг баривчлах, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, тухай Прокурорын санал болон шүүхийн зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааг тус шүүх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу, баривчлах ажиллагаа тус шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт явагдсан бол сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай  Прокуророос ирүүлсэн шийдвэрийг тус шүүх хүлээн авч энэ Журмын 3.3-д  заасны дагуу хуваарилна.

3.2.Тус шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа  бол Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг  үйлдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц,  агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, эсхүл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг тус шүүх хүлээн авч Журмын 3.3-д заасны дагуу хуваарилна.

3.3.Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3, 1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан дагуу гарсан Прокурорын санал, мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 10 хэсэгт заасан баривчлах ажиллагааны талаар гарсан гомдлыг 

1-р улиралд шүүгч Г.Дэлгэрсайханд

2-р улиралд  шүүгч Г.Алгирмаад

3-р улиралд шүүгч Г.Дэлгэрсайханд

4-р улиралд  шүүгч Г.Алгирмаад тус тус хуваарилж, шүүгч  хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цагт ( (өдрийн 6-22 цаг) хуульд зааснаар шийдвэрлэнэ.

3.4.Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох,  хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх, хорих байгууллагад ял эдлүүлэх дэглэмийг солих хүсэлтийг 2025 оны

1-4 сар дуустал Ерөнхий  шүүгч Г.Сарантуяа,

4-8 сар дуустал  шүүгч Г.Дэлгэрсайхан,

9-12 сар дуустал шүүгч Г.Алгирмаад хуваарилсугай.

3.5.Журмын 3.3-д заасан шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, татгалзан гарсан болон татгалзагдсан, болон бусад  тохиолдолд   Ерөнхий шүүгчээс бусад шүүгч нар Шүүгчдийн зөвлөгөөнөөр  тогтоосон нэрсийн дарааллын дагуу  таслан сэргийлэх арга хэмжээ авах зөвшөөрөл олгоно.

3.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад авах таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх шүүгчийн туслах болон түр орлох шүүгчийн туслах нэгдсэн системд өөрийн эрхээр нэвтрэн материалыг бүртгэж авч шүүгчид хүлээлгэн өгнө.

3.7. Зөрчлийн хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу  хуваарилна.

3.8.Журмын  3.7-д заасан хэрэг хуваарилагдах шүүгч 03-аас дээш хоног өвчтэй, чөлөөтэй, болон бусад шалтгаанаар хэрэг, хүсэлтийг  шийдвэрлэх боломжгүй бол Журмын 2.1-д зааснаар хуваарилна. 

3.9.Зөрчлийн хэрэгтэй холбоотой гомдол хүсэлт, өргөдлийг хэрэг хуваарилагдсан шүүгчид хуваарилна.

3.10.Дээд шатны шүүхээс хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхэд буцаасан эрүү, зөрчлийн хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнөх шийдвэр нь хүчингүй болсон эрүүгийн хэргийг тус тус   сүүлд шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна.

   3.11.Эрүүгийн хэргийг тусгаарласан тохиолдолд, тусгаарласан хэргийг журмын 2.1-д зааснаар дахин хуваарилна.

   3.12. Эрүүгийн  хэргийг нэгтгэсэн тохиолдолд анх хэрэг хуваарилагдсан шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ.

   3.13. Урьдчилсан хэлэлцүүлгээс мөрдөн байцаалтад буцаасан эрүүгийн хэрэг дахин шүүхэд ирсэн тохиолдолд сүүлд мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн шүүгчид хэргийг хуваарилна.

   3.14.Шүүгчид хуваарилагдсан  болон шийдвэрлэсэн хэрэгт нь гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой  гомдол, хүсэлт,  /ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн 3-д зааснаас бусад/  давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг тус тус тухайн шүүгчид нь хуваарилна.

3.15.Шүүгч 07-оос дээш хоног өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар Журмын 3.4, 3.8, 3.11, 3.12, 3.13, 3.14-д заасан хэрэг, хүсэлтийг  шийдвэрлэх боломжгүй бол Журмын 2.1-д зааснаар хуваарилна.

Дөрөв. Бусад

4.1.Ерөнхий шүүгчид хуульд тусгайлан шийдвэрлэхээр заасан хүсэлт,гомдлыг хуваарилна.

4.2. Ерөнхий шүүгчид хуульд тусгайлан шийдвэрлэхээр зааснаас  бусад хэрэг, өргөдөл гомдлыг бусад шүүгчдийн нэгэн адил хуваарилж шийдвэрлэнэ.

4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, 13.5, 13,7, 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3,  19 дүгээр зүйлийн 19.2, 19.3,  21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-д заасан хүсэлтийг Ерөнхий шүүгчээс  бусад шүүгчдэд  журмын 2.1-д зааснаар хуваарилна.

  4.4.Шүүгчийн ээлжийн амралт эхлэхээс хуанлийн 15 хоногийн өмнөөс эрүүгийн хэрэг, 03 хоногийн  өмнөөс зөрчлийн хэрэг хуваарилахыг зогсооно.

4.5.Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй,чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг  өргөдөл гомдол, санал хүсэлтийг алгасаж хуваарилахгүй.

4.6. Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг,  хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ. 

4.7. Энэхүү журмыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар олон нийтэд нээлттэйгээр тус шүүхийн цахим хуудсанд байршуулна.

Тав.  Журмыг мөрдөж эхлэх хугацаа

5.1. Энэ журмыг  2025 он 01 -р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН