Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, түүнд өөрчлөлт оруулсан 2024 оны 09-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоол (цаашид нийтлэг журам гэх) Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн 2025 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 19.2.1,19.2.2, 19.2.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Нэг. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар томилох тухай
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулансугалаа сугалсан шүүгчдийн нэрсийн дарааллыг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
2.Шүүгч Г.Дэлгэрсайхан
3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй.
1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.
Хоёр. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай
2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотор санамсаргүй горимоор томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.
1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа
2.Шүүгч Г.Дэлгэрсайхан
3.Шүүгч Г.Алгирмаа
2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгч сольж байхаар тогтоосугай.
2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хүлээн авсан шүүгч даргална.
Гурав. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч томилох тухай
3.1. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллыг баримталж томилсугай. Үүнд:
1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа
2.Шүүгч Г.Дэлгэрсайхан
3.Шүүгч Г.Алгирмаа
3.2.Зөрчлийн хэрэг хуваарилагдсан шүүгч өвчтэй, чөлөөтэй бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн дарааллаар тойргийн дараагийн шүүгчийг томилж байхаар тогтоосугай.
Дөрөв.Таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг баривчлах, хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой саналыг шийдвэрлэх шүүгчийг томилох тухай.
4.1.Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3,1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан дагуу гарсан Прокурорын санал ,мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 10 хэсэгт заасан баривчлах ажиллагааны талаар гарсан гомдлыг хүлээн авч хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цагт (өдрийн 6-22цаг) шийдвэрлэх шүүгчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллаар томилсугай. Үүнд:
1.Шүүгч Г.Дэлгэрсайхан
2.Шүүгч Г.Алгирмаа гэсэн тойрог үүсгэсүгэй.
4.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай
Тав. Бусад асуудлын талаар
5.1.Тус шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилуулж хэргийг хянан шийдвэрлүүлсүгэй.
5.2.Өөр шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан нэрсийн дарааллыг баримталжтомилсугай.
5.3.Тогтоолын 5.2 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд (07-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар) өөр шүүгчийг томилсугай.
5.4.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.
5.5.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.
5.7.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.
Зургаа. Хэрэг хуваарилах журам батлах
6.1.Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг өргөдөл гомдол хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаар баталсугай.
Долоо. Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа
7.1.Шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.
7.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/01 тоот Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ. САРАНТУЯА
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА