Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2025, 11:32   Хэсэг: Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхэд иргэний хэрэг, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундыншүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,шүүгч Г.Дэлгэрсайхан шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, тамгын газрын дарга О.Хишигсүрэн, ерөнхий шүүгчийн туслах Л.Чулуунжав, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг нарыг байлцуулан Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, (цаашид нийтлэг журам гэх) Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нийцүүлэн иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийг сугалаагаар томилох, хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19 дугаар зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг сугалаагаар тогтоох

1.1 Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг урьдчилан мэдэх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулан шуурхай байдлаар сугалаа сугалсны дагуу дор дурдсанаар тогтоосугай.

Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа гэсэн дарааллаар байршуулж тойрог үүсгэсүгэй

 

1.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014” нэгдсэн системд байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасугай.

 

2. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотроос санамсаргүй горимоор ердийн аргаар томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн:

1.Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

2.Шүүгч Г.Дэлгэрсайхан

3.Шүүгч Г.Алгирмаа

2.2.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй тохиолдолд өөр шүүгчтомилохоор тогтоосугай.

2.3.Шүүх бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар тогтоосугай.

2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д заасны дагуу тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай.

2.5.Өөр шүүхийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг2.1-д заасныг баримталж томилсугай.

2.6.Тогтоолын 2.5 дугаарт заасны дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд /10-дээш хоногоор өвчтэй, чөлөөтэй, шүүх хурал давхцаж байгаа болон бусад шалтгаанаар/ тогтоолын 2.1-д заасан дарааллын дагуу шүүгчийг томилсугай.

2.7.Ээлжийн амралтаа авсан шүүгч орон нутагтаа амарч байгаа үед шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилж оролцуулсугай.

2.8.Ээлжийн амралттай шүүгч шүүх бүрэлдэхүүнд ирж оролцсон тохиолдолд нөхөн амруулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ тогтоолд зааснаас өөр байдлаар өөрчлөгдөхгүй болохыг дурдсугай.

2.10.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг мэдээлэл технологийн мэргэжилтэнд хадгалуулж жил бүр архивд шилжүүлж байсугай.

2.11.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хуулбарлан хадгалж хяналт тавихыг Шүүхийн Тамгын газрын даргад үүрэг болгосугай.

 

3. Хэрэг хуваарилах журам батлах

3.1. Иргэний нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчид хуваарилах журмыг хавсралтаарбаталсугай.

 

4.Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

4.1.Шүүх хуралдааныг даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн 2014”нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар Ерөнхий шүүгч, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч захирамж гарган албажуулсугай.

4.2. Энэ тогтоолгарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн150/ЗТ2024/00001 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.3.Энэ тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШҮҮГЧГ.АЛГИРМАА

Нийтэлсэн admin   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Статистик
Таны IP хаяг: 103.80.210.116
2020-03-16-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 16 Өнөөдөр
  • 11 Өчигдөр
  • 16 Долоо хоногт
  • 1392 Сүүлийн сард
  • 91800 Нийт хандалт

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |