Загварын нэр: Ажилласан жил тогтоолгох

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

Нэхэмжлэл гаргах нь:

 

Нэхэмжлэл гаргагч: Сэлэнгэ аймгийн ...... сумын ......... баг аймгаас хойш 20 км-т “.......................” гэх газар оршин суух ............овогтой .............. Утас: .................

......... миний бие 1970-1990 оныг дуустал Сэлэнэг аймгийн ........ сумын “...............” нэгдэлд хонин суурийн ахлагчаар, 1991-1995 он хүртэл нэгдэл тараад “................” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул  энэ ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр /Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2010.03.15-ны өдрийн 2/....... тоот лавлагаа/, 1970-1990 онуудад шагнагдаж байсан үеийн баярын бичиг, диплом, үйлдвэрчний эвлэлийн болон намын батлах, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 1970-1990 онуудад ............. сумын “............” нэгдэлд малчнаар, 1991-1995 он хүртэл “............” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.

 

Хавсаргасан материал:

1.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн тасалбар

2.Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хувь

3.Иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хувь

       4.Үйлдвэрчиний эвлэлийн үнэмэлэх, баярын бичгийн нотариатаар батлуулсан хувь

 

 

 

 

 

Нэхэмжлэл гаргасан  ................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд

 

                                     Гэрч асуулгах тухай

хүсэлт гаргах нь:

 

Б.Сүрэн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Д.Бат /манай бригадын тоо бүртгэгч  байсан/, Б.Дондог /манай суурийн ахлагч байсан/, нарыг гэрчээр асууж өгнө үү.

Гэрч Д.Бат нь Дархан-Уул аймгийн ........ сумын ............. баг, Тээвэрчдийн 4-7 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 95702720

Гэрч Б.Дондог нь Дархан-Уул аймгийн ........ сумын ............. баг, Амгалангийн 9-8 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 99513031

 

 

 

 

 

 

 

Хүсэлт гаргасан:

........... сумын  2-р багийн иргэн Б.Ганцэцэг