-1

Сургалт зохион байгууллаа

2026-08-03    |   27

Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025 оны С/12 дугаар тушаалаар баталсан “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, албан хаагчдад мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөхөөр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар төрийн байгууллагад тавигдах шаардлагууд болох хаягжилт, бэлгэ тэмдэг, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт, байгууллагын соёл, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа. Мөн сургалтын явцад төрийн албанд ажиллаж буй албан хаагч бүр хууль, стандартын дагуу ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэн ажиллахыг хүсэв.

. . .