Мод тарих арга хэмжээ зохион байгууллаа
2026-08-03 | 17Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх үүссэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уламжлалт зан заншлаа дээдлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, байгууллага хоорондын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэхээр Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль хяналтын болон тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчид хамтран 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн эзэмшлийн талбайд 100 ширхэг нарс мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэв.
Уг арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулахын зэрэгцээ алба хаагчдын идэвх санаачилгыг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




. . .