-1

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-08-03    |   40

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум шүүхээс Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн албан хаагч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Тамгын газрын дарга О.Хишигсүрэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Баасандорж,  нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч цагдаагийн ахмад Мянганбаяр болон цагдаагийн бусад алба хаагч нар оролцлоо.

Уулзалтаар эрүү, иргэний хэрэгт эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны явцын мэдээлэл, судалгаа, биелэлт, үр дүн, шүүхээр шийтгэгдсэн этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуяглан хүргэх ажиллагаа, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар ярилцлаа.  

2026 оны 1 дүгээр улирлын байдлаар Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх захирамжийн биелэлтэй 90 хувьтай,  хуяглан хүргэх болон шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагаанд гарсан зөрчилгүй үйл ажиллагааг хэвийн явуулж байгааг   танилцууллаа.

Цаашид шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах тал дээр анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

. . .