-1

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-08-03    |   17

Тус шүүхийн 2026-2027 онд шүүх хуралдаанд оролцох Сайхан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар МТМ Х.Нарантунгалаг шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ? хэрхэн сонгох, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, эрх үүрэг, анхаарах зүйлс, цалин хөлс олгох, МЛМ Д.Наранцэцэг нөлөөллийн мэдүүлгийн тухай, ямар үед нөлөөллийн мэдүүлгийн маягт бөглөх вэ?, хаана хэнд хандах талаар мэдээлэл хийхээс гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал гэж юу вэ?, хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах вэ? гэсэн сэдвээр сургалт хийж гарын авлагаар ханган ажиллалаа.
Сургалтад оролцогч нарт шүүгч Г.Алгирмаа шүүхийн иргэдийн төлөөлөгч нь санал, дүгнэлтээ хэрхэн бичиг, шүүх хуралдаан хэрхэн явагдах талаар мэдээлэл хийж иргэдийн төлөөлөгч нарийн сонирхсон асуултад хариулт өглөө.
 

. . .