ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
2026-08-03 | 10ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Тавигдах болзол, шаардлага:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль
төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг
үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 он 05 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 хүртэл
• Хүлээн авах хаяг: Saikhan_tg@shuukh.mn цахим шуудангаар
• Холбоо барих утас: 70368122, 95999915