-1

“Чиглүүлэгч зам”-ыг шүүхийн мэдээлэл лавлагааны чиглэлд байршуулав.

2026-08-03    |   38

Тус шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, сул хараатай буюу харааны бэрхшээлтэй иргэд шүүхийн үйлчилгээг бусдаас хамааралгүйгээр хараат бусаар авахад зориулж “Чиглүүлэгч зам”-ыг шүүхийн мэдээлэл лавлагааны чиглэлд байршуулав.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй, сул харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл олж авах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар цуврал гарын авлагыг брайл үсгээр хэвлүүлэн иргэдэд үйлчлэх хэсэгт байрлуулав.

. . .