-1

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

2026-08-03    |   34

2026 оны 01 сарын 13-н буюу "Монгол Улсын үндсэн хуулиа баталсан 34 жилийн ойн" баярын өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид болон ар гэрийнхэн оролцуулан зохион байгуулсан бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж, албаны үнэт зарчмуудыг чанд дагаж, ард түмнийхээ төлөө үнэнч ажиллахаа тангараглан тангаргийн хуудсаа гардан авлаа. Тангараг өргөх арга хэмжээнд
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, Тамгын газрын дарга О.Хишигсүрэн нар тангараг өргөсөн албан хаагчид амжилт хүсэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хүсэн ерөөлөө.
 

. . .