-1

2025 ОНЫ ШИНЭЧИЛСЭН ХАСХОМ ГАРГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-08-03    |   37

2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор 2025 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн гаргуулах бэлтгэл ажлын хүрээнд тус Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Нарантунгалаг “2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар: “Мэдүүлгийн цахим системийн шинэчлэлттэй холбоотой заавар зөвлөмж” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, 2025 оны шинэчилсэн мэдүүлгийг мэдүүлэх талаар гарын авлага тараалаа.

. . .