-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

2026-08-03    |   23

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Ч.Баянжаргал ажлын албаны албан хаагч  нарын ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн шүүгчид болон захиргааны ажилтнуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, зорилтыг танилцуулж, “Цахим шүүх 2.0”-ийн цөм “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн "Зөрчлийн хэрэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны модулийн туршин нэвтрүүлэлтийн талаар заавар зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. 
Тус шүүхийн шүүгчдийн зүгээс ажлын ачаалал тооцох журмын талаар санал солилцож, шүүхийн хэвлэл мэдээлэл, зохин байгуулалт хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлэх тал дээр анхаар өгөхийг хүслээ.    
 Шүүхэд ашиглаж байгаа автомашин  одоогийн шаардлагыг хангахгүй байгаа,  компьютер, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байгаа, шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хөдөө суманд ажиллаж байгаа албан хаагч нар орон нутгийн нэмэгдлийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хүний нөөцийг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цахимаар хийж байгаа сургалтыг  танхимаар зохион байгуулах шаардлагатайг илэрхийлэв.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ  ДАХЬ
СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .