-1

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд харьяалан ажилладаг сумдууд болон хуулийн байгууллагуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зох

2026-08-03    |   22

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд харьяалан ажилладаг сумдууд болон хуулийн байгууллагуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүх
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар
3. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс
4. ШШГЕГ-н харьяа 435 дугаар нээлттэй, хаалттай хорих анги
5. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
6. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гал түймэр унтраах, аврах 61-р анги
7. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газар
8. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газар
9. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газар
10.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар нийт 10 багийн тамирчид хүрэлцэн ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр:
1 дүгээр байр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гал түймэр унтраах, аврах 61-р анги
2 дугаар байр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар
3 дугаар байр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шалгарлаа.
Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэдээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
 
 

. . .