Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан
Гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцоогүй бол шүүх шийдвэрлэнэ
Шийдвэрийн огноо: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №150/ШШ2024/00214
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2025.06.06 Шийдвэр-хураангуй:
Нэхэмжлэгч М.А нь эхнэр Т.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргааныг хамтатган шийдвэрлэдэг.
Хариуцагч Т.Д нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхүүдээ өөрийн асрамжиндаа авна гэж маргадаг ба гэрлэгчдийн дундаас гарсан бага насны хоёр хүүхэд нь эцэг М.А-ийн асрамжинд байдаг, эх Т.Д нь Өмнөговь аймагт ажилладаг.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож болно” гэж хуульчилсан байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаантай, харилцан тохиролцоогүй тул шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан эцэг эхийн аль нэгний асрамжинд үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.
Эцэг болох М.А нь өөрийн гэсэн гэр оронтой, тогтсон ажил, орлоготой, хүүхдүүд эцгийнхээ асрамжинд байгаа, эх Т.Д нь Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг зэргийг харгалзан хүүхдүүдийн одоо байгаа асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүүхдүүдийг эцэг М.А-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн.
Шүүх гэрлэгчид цаашид гэр бүлийн байдлаа үргэжлүүлэх боломжгүй, зан харьцааны хувьд таарамжгүй, тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эх Т.Д-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn/single_case/168258?daterange=2024-12-01%20-%202025-06-09&id=1&court_cat=1&bb=1
Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан