Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа
ХУШ МОДНЫ САМРЫГ ТҮҮХДЭЭ ОЙН АНГИ ЭСХҮЛ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА
Шийдвэрийн дугаар 2024.12.26, 150/ШЦТ/01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн хураангуй: 2025.03.20
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүх “Хуш модны самар” түүж, тээвэрлэсэн хэргийг хянан шийдвэрлэв.
Хуш модны самар ховор ургамлын ангилалд багтдаг бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн Ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр самрыг түүж бэлтгэнэ.
Эрүүгийн хуульд “Зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцож 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан.
Хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр түүсэн Л.С, Л.Н, Ш.Б, Т.О, Ц.И, Ж.А нарт тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон оролцоо зэргийг харгалзан 1 жил 1 сараас-1 жил 03 сар хүртэл хугацааны зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцож гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан тул 48,149,465х5=240,747,325 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа