Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа
ГЭМ ХОРЫН ХОХИРЛЫН 60 ХУВИЙГ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭС,
ҮЛДЭГДЭЛ 40 ХУВИЙН ТӨЛБӨРИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ЭЗЭМШИГЧЭЭС
ТУС ТУС ГАРГУУЛЖ, ХОХИРОГЧИД ОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №5, 2025.12.08
Шийдвэрийн дугаар: Шийтгэх тогтоол 2025.12.04-ны өдрийн № 2025/ШЦТ/99
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Жолооч О-нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээвийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчийн биед хүнд гэмтэл учруулсан ба О нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй боловч хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй.
Хохирогч Э нь шүүх хуралдаанд шүүгдэгч О-оос эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилснээс гадна сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах хүсэлтийг гаргасан.
Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Э-ийн сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаас гадна уг гэмтлийн улмаас хохирогч нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдалттай болсон нь тогтоогдсон байна.
Шүүх хохирогч Э-ийн биед учирсан гэмтэл, хор уршгийн зэрэглэл, учруулсан хор уршиг, өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30,353,400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Хохирогчийн эмчилгээний зардал, бусад зардал, ажилгүй байсан хугацааны орлого,сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нийт 48,865,684 төгрөгийн 60 хувийг гэм буруутай этгээдээс, 40 хувийг тээврийн хэрэгслийн эзэмшигчээс тус тус гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийн тойм бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
шүүгч Г.Алгирмаа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа