Шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм мэдээлэл
2026-08-03 | 26Шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж гэм хорын хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас 5 хоногийн хугацаагаар завсарлуулах, энэ хугацаандаа гэм хорын хохирлыг төлөх санал гаргасныг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт шүүх хуралдааныг товлон зарласан болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
Тамгын газар