-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-08-03    |   23

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2025 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний дагуу "Галын аюулгүй байдал, түүнээс урьдчилан сэргийлэх,  хэрэгжүүлэх арга хэмжээ " сэдэвт сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Сайхан сумын Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн байранд зохион байгууллаа.

Тус сургалтыг  Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн салааны захирагч, дэслэгч Б.Амартүвшин “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох” хүрээнд танхимаар зохион байгуулж, дадлага сургуулилалтыг шүүхийн захиргаа үйлчилгээний албан хаагчдад хийж, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

Сургалт зохион байгуулсан Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн салааны захирагч, дэслэгч Б.Амартүвшин болон танай хамт олонд баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

. . .