-1

ТАРХАЛТЫН ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026-08-03    |   27

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас 2025.09.22-ны өдөр гал түймэр унтраах тархалтын дадлага сургалтыг Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 1 дүгээр салаатай хамтран зохион байгууллаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багажийг зүй зохистой ашиглах, гал унтраагуур хэрхэн ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү дадлага сургуулийг зохион байгууллаа.

АЮУЛ, ОСОЛ, АВААРГҮЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

 

. . .